Энэ онд шинээр “Насны хишиг”-т хамрагдах 1958 оны долоодугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хооронд төрсөн ахмад настнууд 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан гаргах юм байна.
Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж "Насны хишиг" авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх бөгөөд "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэний дансны дугаарыг мэдэж байх шаардлагатай.
Харин өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадуудын мэдээлэл автоматаар сунгагддаг тул шинээр хүсэлт гаргах шаардлагагүй аж.
Ташрамд мэдээлэхэд, ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор анх Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийг 1995 онд баталж байсан. Хуулийг сүүлд 2017 онд шинэчлэн баталсан. Хуулийн дагуу: