fitness
  • 159 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-08

Өнөөдөр: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: Маргааш Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд Улз, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 09, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Бусад мэдээ

Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэмж олгох хуваарь

Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэмж олгох хуваарь

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аравдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэм

Сэлбэ голын баруун талд баригдаж буй барилгын ажлыг зогсоолоо

Сэлбэ голын баруун талд баригдаж буй барилгын ажлыг зогсоолоо

Сэлбэ голын баруун талд буюу Далай Тауэрын эсрэг талд баригдаж буй барилгын ажлыг зогсоолоо. Тодруул

Ариунзул С.
Ариунзул С.