fitness
  • 358 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-08

Улсын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эмч, ажилтнуудыг гүйцэтгэлээрээ санхүүждэг тогтолцоо руу шилжүүлэх алхмыг 2005 оноос эхэлж, эрхзүйн орчин шинэчлэлтүүдийг 2016, 2020 онуудад Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл эмнэлэг олон улсын стандартын дагуу хөгжих суурь тавигдаж буй.

2020 оноос төрөлжсөн төв эмнэлэг болох  УНТЭ, УГТЭ, АӨСҮТ хагас бие даасан байдалд шилжин ажиллаж эхэлсэн. Харин дүүргийн хэмжээнд хоёр эмнэлэг (СХДНЭ, БЗДНЭ)  хагас бие даасан байдалд шилжээд байгаа юм.

  • Хагас бие даасан байдалтай болсноор төсөв, санхүүжилтийн хувьд эдийн засгийн өргөтгөсөн ангиллаар зардлын зүйл ангиа зохицуулах,
  • Үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ гүйцэтгэлээр авч санхүүжих зэргээр бусад эрүүл мэндийн байгууллагуудаас онцлог байдлаар ажиллах ач холбогдолтой гэж үздэг.

Өөрөөр хэлбэл эмнэлэг олон улсын стандартын дагуу хөгжих суурь тавигдаж буй. Дэлхийн бусад орны эрүүл мэндийн тогтолцоо уламжлалт төсвөөс бие даасан байдал, корпорац, хувьчлагдсан тогтолцоог чиглэн ажиллаж байгаа ажээ. Тодруулбал, бүх үйл ажиллагаа нь бүрэн бие даасан, нээлттэй өрсөлдөөнт, гэрээгээр хариуцлага хүлээдэг, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааг санхүүжүүлдэг болох хувьчлагдсан тогтолцооны давуу тал гэж үздэг байна.
Түүнчлэн ЭМД-ынхаа тусламж, үйлчилгээг чанартай хүргэхийн зэрэгцээ нийт орлогынхоо 6-10 хувьд төлбөртэй үйлчилгээг үзүүлж, өөрийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжтой. Мөн эмнэлэг ТУЗ-тэй болсноор олон талын хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх захирлаа сонгох, эмнэлэг өөрийн гэсэн хөгжлийн төлөвлөгөө, бодлого чиглэлээ батлуулан ажиллах боломж бүрдсэн.

Бусад мэдээ

Гэр хорооллын бүсүүд рүү богино эргэлтийн автобус явуулснаар замын түгжрэл зургаан хувиар буурах тооцоолол гарчээ

Гэр хорооллын бүсүүд рүү богино эргэлтийн автобус явуулснаар замын түгжрэл зургаан хувиар буурах тооцоолол гарчээ

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах шийдлийг хотын дарга Д.Сумъяабазар танилцуулав. Тэрбээр "Хотын зо

"Истанбул, Улаанбаатар хотын нислэгийн давтамжийг харилцан нэмлээ"

"Истанбул, Улаанбаатар хотын нислэгийн давтамжийг харилцан нэмлээ"

МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компаниуд зорчигчдынхоо аялах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын

Ариунзул С.
Ариунзул С.