fitness
  • 56 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцууллаа.


Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг 11, 18, 22-нд хуваан олгохоор зохицуулжээ. Тодруулбал энэ сарын 11, 22-нд тэтгэвэр, асаргаа, амьжиргаа тэтгэх мөнгөн тэтгэмж, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, дэмжлэг олгоно. Мөн алдар цолтонд болон онцгой тохиолдлын мөнгө тэтгэмж, олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээг өгөх аж.


Үүнээс гадна зорилтот бүлгийнхэнд олгодог хүнс тэжээлийн дэмжлэг, одонтой ээжүүдийн мөнгөн тусламж, ахмадуудын насны хишгийг энэ сарын 22-нд олгохоор болсон байна. Тэгвэл онцгой тохиолдлын мөнгөн тусламжийг энэ сарын 11-нд, хүүхдийн мөнгө, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд сар бүр олгодог тэтгэмжийг энэ сарын 18-нд иргэдийн дансанд шилжүүлнэ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн