fitness
  • 350 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-09

АНУ-д Apple компанийн эсрэг эхлүүлсэн шүүх хурал удаан үргэлжилж шийдвэрээ гаргажээ. Иргэд тус компанийг хуучин загварын утаснуудаа зориуд удаашруулсан хэмээн буруутгаж, нөхөн төлбөр шаардсан байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу тус компани нийт 500 сая ам.доллар төлнө. Үүнийг нэхэмжлэл гаргасан иргэд хуваахад нэг хүнд 92 ам.доллар ногдоно.

Apple 2020 онд нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэд хуучин загварын гар утаснуудаа зориуд удаашруулдаг гэсэн иргэдийн шүүмжлэлийг зөвшөөрөхгүй, энэ нь утасны зай хуучирсантай холбоотой гэжээ. Тухайн үед компаниас гомдол гаргасан иргэдийн утасны зайг хямдралтай үнээр солих санал тавьсан байна. Гэхдээ  шүүх хурал удаашрах нь санхүүгийн зардал ихтэй тул нөхөн төлбөрийг төлнө гэсэн байна. Шүүх хурал 2017 оны арванхоёрдугаар сард эхэлжээ.

Шүүхээс тус компанийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр, хуучин загварын утаснуудын үйл ажиллагааг удаашруулсан гэж үзсэн байна.

Их Британид мөн үүнтэй ижил шүүх хурал 2022 оны сүүлээр эхэлсэн. Тус улсад 24 сая хэрэглэгч Аpple-аас хоёр тэрбум ам.доллар нэхэмжилжээ. Америкт iPhone 6, 7 гар утас хэрэглэгчид гомдол гаргасан бол Их Британид iPhone 8, 8 Plus,  X утасны хэрэглэгчид шүүхэд хандсан байна. Шүүх хурлын сонсгол ирэх долдугаар сард болно.



Бусад мэдээ

Сурагчдад хэт их гэрийн даалгавар өгөхгүй байхыг зөвлөлөө

Сурагчдад хэт их гэрийн даалгавар өгөхгүй байхыг зөвлөлөө

Сурагчдын амралт дуусаж хичээл эхэлсэнтэй холбогдуулж Боловсролын ерөнхий газраас зөвлөмж гаргажээ.

ГССҮТ энэ онд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн тусламж үзүүлжээ

ГССҮТ энэ онд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн тусламж үзүүлжээ

ГССҮТ-ийн баг хамт олон энэ онд хөдөө орон нутгийн 21 аймгаас биеийн байдал хүнд 133 иргэнийг нисдэг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.