fitness
  • 401 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-10

Өнгөрсөн хоногт: Завхан, Сүхбаатар аймгийн нутгийн зарим газраар цас орж, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн зүүн хагаст зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -12-17 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4-1 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2-7 градус, бусад нутгаар -6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө -7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал:

  • 11-ний өдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр цас орно,
  • 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 13-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 11-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, 12-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 13-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 11-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 12-ны өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23-28 градус, өдөртөө -12-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -12-17 градус, өдөртөө +1-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18-23 градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байна. 13-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.

Бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцав

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан бүрэлдэхүүн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны ө

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2023 оны I улирлын ээлжит хуралдаан 2023 оны 3 дугаа

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.