fitness
  • 343 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-11

Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулдаг тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаа өнөөдөр 09.00 цагт эхэллээ. Дуудлага худалдаанд оролцох бол тус төвийн вэб сайтаар нэвтэрч 100 мянган төгрөгийн дэнчин төлснөөр  бүртгэл баталгаажих ба оролцогч нь ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгийг буцаан авах боломжтой аж. 

Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авдаг байна. Өнөөдрийн худалдаанд Улаанбаатар хотоос гадна Архангай, Завхан, Өвөрхангай, Булган, Хэнтий гэх мэт орон нутгийн дугааруудыг үнэ хаялцуулах ба оролцогч нь өөрийн оршин суух засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн дугаарыг сонгон оролцоно.

Нэг оролцогч оролцсон, эсхүл оролцогч байхгүй дуудлага худалдаа цуцлагдах ба энэ тохиолдолд уг дугаарыг дахин дуудлага худалдаагаар худалдах болно.   

Авто тээврийн үндэсний төв 2023 онд тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаагаар нийт 7509 дугаарыг дуудлага худалдаанд оруулж, 6865 дугаарыг худалдан борлуулж, 12,482,000,000 / Арван хоёр тэрбум дөрвөн зуун наян хоёр сая/ төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Уг орлогоо Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна.  

Бусад мэдээ

Автобусны тоог 26-наас нэмэгдүүлнэ

Автобусны тоог 26-наас нэмэгдүүлнэ

Иргэдийн зүгээс авто машины дугаар явахгүй өдөр, автобусаар зорчихдоо бэлэн мөнгө өгч явж байх санал

Дэлхийн банк: 2023 онд Монгол Улсын эдийн засаг 5.2 хувиар өсөх төлөвтэй байна

Дэлхийн банк: 2023 онд Монгол Улсын эдийн засаг 5.2 хувиар өсөх төлөвтэй байна

Дэлхийн банкнаас Монгол Улсын 2022 оны эдийн засгийн тайланг өнөөдөр танилцууллаа.Монгол Улсын эдийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.