fitness
  • 381 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх саналтай оруулсныг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 33- р зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн: 

  • 1.    Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг;
  • 2.    Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Доржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг;
  • 3.    Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг;
  • 4.    Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр  нарыг тус тус шинээр томилох саналыг зөвшилцөхөөр танилцуулав. 

Бусад мэдээ

Өнөөдөр болох зарим үйл явдал

Өнөөдөр болох зарим үйл явдал

09:00 цагт Нийгмийн Бодлогын Байнгын Хороо хуралдана.10:00 цагт Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай

53 жилийн өмнөөс үүссэн Цагаан нуурын хогийн цэгийг устгалд оруулахаар болжээ

53 жилийн өмнөөс үүссэн Цагаан нуурын хогийн цэгийг устгалд оруулахаар болжээ

1970 оноос хойш үүссэн цагаан нуурын хогийн цэгийг устгалд оруулахаар болжээ. Тодруулбал Баян-Өлгий

Ариунзул С.
Ариунзул С.