fitness
  • 201 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-12

Узбекистан улсад байгуулагдах Элчин сайдын яам нь 355.8 мянган ам.долларын төсөвтэй байна. Цаашдаа дипломат ажилчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. 

Тус улстай мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуурын чиглэлээр ААН-үүд хамтран ажиллаад эхэлсэн. Мөн махны хорио цээрийн асуудлыг шийдэх шаардлагатай. Узбекистаны тал зөрүүлээд хүнс, хүнсний ногоо болон жимс, цэцэг самар зэргийг манайд нийлүүлэх сонирхолтой байгаа" хэмээн ярив. 

Үүний дараа санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тогтоолын төсөл батлагдсан юм. 

14:37 2024/01/12

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах асуудлыг хэлэлцэж байна. 

Төв Азийн бүс нутагтаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг 35 сая хүн амтай, бүс нутагтаа томоохонд тооцогддог зах зах зээлтэй Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулах Засгийн газрын саналыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцөн дэмжсэн шийдвэр гаргасан байна. 

Үдээс хойших хуралдааны эхэнд НҮБ-ын Байнгын төлөөлөгч болон Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжсэнээр батлагдсан юм. 

Бусад мэдээ

Монголын Ипотекийн Корпораци "Entrepreneur-2023"-аас Оны онцлох Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч шагнал хүртлээ

Монголын Ипотекийн Корпораци "Entrepreneur-2023"-аас Оны онцлох Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч шагнал хүртлээ

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж аху

Дүүргийн Засаг даргатай уулзахаар ирсэн хүн бүр газар хүсдэг, үүнийг хална

Дүүргийн Засаг даргатай уулзахаар ирсэн хүн бүр газар хүсдэг, үүнийг хална

Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ-аас хамтран "Шилэн төр, цахим шилжилтэд таны орол

Ариунзул С.
Ариунзул С.