Татварын байгууллагаас 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг ebarimt системд энэ сарын 8-ныг хүртэл бүртгүүлэхийг сануулж байсан юм.
Энэхүү өнгөрсөн оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг Цагаан сарын баяраас өмнө иргэдийн данс руу шилжүүлэхээр ажиллаж байгааг эх сурвалж тодотголоо.
Хуулийн дагуу худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Үүнээс гадна НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авахгүйгээр дараах татваруудаа төлөх боломжтой байдаг билээ.
Харин НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 24-ний Лхагва гарагийн 13:00 цагт явагдаж, азтанууд тодорно.