fitness
  • 210 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Баян” өндөгний үйлдвэрт 2024 оны нэгдүгээр сарын 12-нд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

“НВЦ” компанийн “Баян” өндөгний үйлдвэр нь өнөөдрийн байдлаар улсдаа хамгийн олон буюу нэг сая толгой шувуутай бөгөөд дотоодын нийт өндөг үйлдвэрлэлийн 50 хувийг дангаараа хангаж байна.

зураг
 

зураг
 

“Баян” өндөгний цогцолбор үйлдвэр нь:

  • Өндөглөгчийн болон дэгдээхэйн аж ахуй,
  • Бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр,
  • Өндөг ариутган, ангилж савлах автомат МОБА машин,
  • Өндөг амилуулах инкубатор, шувуу нядалгааны цех,
  • Орчин үеийн аппарат хэрэгсэл бүхий хими, микробиологийн лаборатори,
  • Шингэн өндөг ариутган боловсруулах цех зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой, бүрэн автомат үйлдвэрийн цогцолбор бөгөөд 100 хувь үндэсний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдсан.

зураг
 

2024 онд хүчин чадлаа нэмэгдүүлж 1.5 сая шувуутай болохоор төлөвлөж байгаа аж. Ингэснээр Монгол Улс өндөгний хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой болох юм.

Тус үйлдвэрийн хамт олон хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Тодруулбал, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодоосоо 100 хувь хангах зорилт тавиад буй өндөгний үйлдвэрлэлд хамгийн сүүлийн үеийн нөү хау, технологийг нэвтрүүлсэн салбартаа тэргүүлэгч, үлгэр жишээ хамт олон юм.

зураг
 

зураг
 

зураг
 

зураг
 

зураг
 

 

Бусад мэдээ

“Иргэд төрийн, хувийн аль ч байгууллагаар үйлчлүүлсэн QR уншуулаад л тооцоо хийдэг болно"

“Иргэд төрийн, хувийн аль ч байгууллагаар үйлчлүүлсэн QR уншуулаад л тооцоо хийдэг болно"

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр 20 орчим асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн зарим асуудлын талаар Цах

Халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна

Халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн

Ариунзул С.
Ариунзул С.