“Holiday Inn” зочид буудлын 2 давхарт
09:00 цагт Жайкагийн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд боловсролын туршлага хуваалцах семинар болно.
Адам Евагийн хөшөөний хажууд
10:00 цагт Үнэн алдартны шашны Есүс Христийг загалмайлсан баяр тохионо. Эл өдөр сүсэгтэн олон мөсөн цоолго буюу харзны усанд шумбадаг уламжлалтай.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Архангай аймгийн ИТХ-ын дарга хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хийнэ. Хуралд тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц. Амаржаргал болон Шинэ намын удирдлагууд оролцоно.
Нарны хорооллын баруун талд
12:00 цагт Тус хорооллын гүүрэн гарцыг албан ёсоор нээнэ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
13:30 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт холбогдох шүүх хуралдаан болно.