Монголын Спортын Корпорацаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй Холбоодын Нэгдсэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийлээ.
Тус тэмцээн 10 өдрийн турш таван спортын ордонд 20 төрлөөр зохион байгуулагдана. Энэ удаагийн УАШТ-д нийт 22 холбоо оролцох хүсэлтээ илгээснээс 15 нь оролцож, тавыг нь үзүүлэх спортоор оролцуулж байгаа аж.