fitness
  • 413 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-22

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболды хэлсэн үгийн хүргэ байна. 

Тэрбээр, Бид хүний нөөцийн ухаалаг бодлогыг менежментийн арга зүйтэй уялдуулж, шударга, ил тод, нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шаардлагатай албан тушаалд томилох бодлого барина.

Удирдах ажилтны томилолтын асуудлыг шийдвэрлэхдээ албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан алба хаагчийг сонгон томилох ажлын хүрээнд Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журамд зааснаар албан тушаалын сонгон шалгаруулалт явуулна. Одоогийн байдлаар: 

  • Төмөр замын цагдаагийн газрын дарга
  • Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга
  • Орхон аймгийн цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн Хамгаалалтын нэгдүгээр тасгийн дарга зэрэг удирдах албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зохион байгуулж, томилсон.

Шинэ он гарсаар арав гаруй удирдах албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байна. Үүнийг хэвшил болгон, сонгон шалгаруулалтын шалгалтын дүнг Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, албан тушаал бүрд хамгийн өндөр оноо авсан алба хаагчийг томилох асуудлыг шийдвэрлэдэг болно. Ингэхдээ удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад сэтгэл зүйн тест, сорил авч, шаардлагатай бол полиграфийн аппаратаар шалгаж, мэргэжлийн дүгнэлт гаргах тогтолцоог нэвтрүүлнэ.

Ажлаа мэддэг, туршлагатай алба хаагчдад бүх ачааллыг үүрүүлдэг нь аль ч газарт асуудалтай тогтолцоог бий болгож байна. Энэ байдалд өөрчлөлт хийж, дунд шатны удирдлагын манлайлал, мэргэшсэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр үр дүнд хүрэхүйц ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллана.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалах төдийгүй бүх шатанд шинжлэх ухаан, судалгааны үндэслэлийг удирдлага болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүн шинжилгээнд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, мэдээлэл, техник, технологийн шинэчлэлийг тасралтгүй хийх, Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах зарчмыг баримтална. Мөн үйл ажиллагааны бодлого стратеги, арга зүй, шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэх зорилгыг удирдлага болгоно.

Цагдаагийн байгууллага хуульд заасан үндсэн чиг үүргээ биелүүлэхэд хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хүч хэрэгслээ шаардлагатай газарт зөв, оновчтой хуваарилан ажиллуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийг хугацаа алдалгүй илрүүлж, хүний оролцоогүй 24 цагийн турш хяналт тавих технологи буюу камерын нэгдсэн хяналтын төвийг байгуулах зайлшгүй шаардлага гарч байна.

Цахим гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэг, хязгааргүй интернэт орчинд иргэдийн эрхийг хэрхэн хамгаалах, учирсан хохирлыг төлүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор шаардлагатай гүйлгээ зэргийг царцаах талаар Малайз, Сингапур, Финланд улсын туршлагыг судлахад, манай цахим гэмт хэргийн гаралтын түвшин Сингапур Улсынхтай төстэй байна.

Тиймээс Сингапур Улсын туршлага дээр тулгуурлан цахим гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг нээсэн нь чухал алхам болсон. Цаашид үйл ажиллагааг нь илүү боловсронгуй болгоход анхаарч, иргэдээ гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хохирлыг барагдуулах бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах болно гэжээ. 

Бусад мэдээ

Пап Францисын айлчлалд зориулсан шуудангийн марк худалдаанд гарлаа

Пап Францисын айлчлалд зориулсан шуудангийн марк худалдаанд гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Франц

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай холбоотой журмын төслүүдийг хэлэлцлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай холбоотой журмын төслүүдийг хэлэлцлээ

УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан Санхүүгийн зохицуу

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.