fitness
  • 518 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-23

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын эрэмбийг ахиулах цаашид судалгааны их сургуулийн суурийг тавьж, бэхжүүлэхийн тулд төрийн өмчийн 6 их сургуулийн хамтын ажиллагааг 2021 онд эхлүүлсэн.

Энэ хүрээнд харилцан кредит тооцох, дундын лаборатори ашиглах, хөтөлбөрийн давхардлыг арилгахаас эхлээд 37 арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2023 онд их сургуулиудын дундын удирдах зөвлөлийг байгуулж хамтын ажиллагааны нэгдсэн стратегийг тодорхойлон ажиллаж байна.

skip-share

Энэ нь их сургуулиудад судалгааны нөөц бололцоо их байгааг харуулах боловч олон улстай харьцуулахад чамлахаар үзүүлэлт юм.

Өнөөдөр салбарын сайд дундын удирдах зөвлөлийн ажлын алба, сургуулийн удирдлагуудын хүлээн авч уулзан мэдээлэл солилцлоо. Дээд боловсролын тухай хууль 2023 онд батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангах улмаар судалгааны их сургууль байгуулах нөөц бололцооны талаар хийгдсэн судалгааны урьдчилсан үр дүнтэй танилцаж байгаа юм.

Судалгааг 4 бүлэг 27 шалгуурын хүрээнд хийсэн байна. Ингэхэд их сургуулиудын  хэмжээнд 2800 гаруй судлаач байгаа бол тэд 1637 өгүүлэл олон улсын хэмжээнд нийтлүүлж, 25 патентыг эзэмшиж байна. Энэ нь их сургуулиудад судалгааны нөөц бололцоо их байгааг харуулах боловч олон улстай харьцуулахад чамлахаар үзүүлэлт юм. Тиймээс цаашид санхүүжилтийн болон эрх зүйн орчны хувьд дэмжлэг үзүүлэх байдлаар судалгааны их сургуулийн суурийг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн дундын удирдах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, журмыг тодорхой болгох, судалгааны их сургууль байгуулсан тохиолдолд дундын удирдах зөвлөлтэй байх, ахисан түвшний сургууль байгуулах, хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах талаар санал солилцлоо.

Бусад мэдээ

АСЕМ-ийн үеэр авсан 43 автобуснаас ГУРВАН нь алга болжээ

АСЕМ-ийн үеэр авсан 43 автобуснаас ГУРВАН нь алга болжээ

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн я

Энэ онд барилга ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ

Энэ онд барилга ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ

Хотын стандарт, хяналтын газар нь үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу нийслэлд баригдсан барилг

Ариунзул С.
Ариунзул С.