fitness
  • 223 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-04-11

Рио Тинто группийн Арилжаа, бизнес хөгжлийн захирал Б.Болд  нүүр номдоо дараах мэдэгдлийг байршуулсан байна.    


ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭНД ХАРАМСАЖ БАЙНА

УИХ-ын нэр бүхий гишүүн 4-р сарын 10-ны өдөр миний талаар “Оюу толгойтой холбоотой асуудлыг шалгах явцад Рио Тинтогийн Болдын данснаас Монголын зургаан улс төрчид мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ нь авлигын мөнгө байж магадгүй” гэх агуулгатай үндэслэлгүй худал мэдээлэл түгээсэнд харамсаж байна.  

Би бизнесийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа нэрээ хичээж яваарай гэх эцэг эхийн захиасыг үргэлж санаж, зөв мөр үлдээхийн төлөө зүтгэж ирлээ. Энэ нь хувь хүнийхээ хувьд баримталдаг зарчим төдийгүй гэр бүл, мөр зэрэгцэн ажиллаж буй хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага минь юм.  

Рио Тинтогийн Зэсийн группийн захирлаар томилогдсоноор Австрали, Америк дахь төслүүдээс гадна  Монгол Улстайгаа холбоотой ажил хийх аз тохиосон. Оюу толгойн хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж, 2022 онд Засгийн газартай амжилттай хэлэлцээрт хүрч, гүний уурхайн олборлолтоо эхлүүлснээр Монголын сайхан орноо дэлхийн зэсийн салбарын том тоглогчдын нэг болгох замд нь гаргаснаа би их хувь тавилан гэж боддог.   

Оюу толгой бол олон улсын шилдэг туршлагыг нутагшуулан, эх орондоо босгосон Монгол уурхай. Бидний 21-р зууны бахархал болсон бүтээн байгуулалт. Энэ төслийг боломжтой болгоход хувь нэмэр оруулж, хүчин зүтгэж байгаа 20,000 гаруй уурхайчдын итгэл, урмыг хуурамч мэдээллээр хугалахгүй байхыг хүсье гэжээ.   

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн