fitness
  • 543 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-24

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, их хэмжээний гал гарсан. Энэ тухай дуудлага 1-р сарын 24-ний 01:07 цагт НОБГ-т цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн ба энэ үед гурван хүн амиа алджээ. 

Дэлбэрэлтийн улмаас Дүнжингаравын замын баруун урд байрлах "Глобаль" сургуулийн хажуугийн 60 айлын орон сууцанд гал түймэр гарсан. Онцгойгийнхон оршин суугчдыг утаажилтын бүсээс нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулсан байна. 

Галын улмаас ГССҮТ-д хэчнээн хүн хүргэгдсэн, хүмүүсийн бие ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад, Галд өртсөн нийт 14 хүнийг ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд авчирсан. Эдгээр хүмүүсийн дөрөв нь анхны тусламж аваад буцсан. Таван хүний биеийн байдал хүнд Эрчимт эмчилгээний тасагт, таван хүн Түлэгдлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Энэ хүмүүсийн дунд хүүхэд байгаа гэв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.