fitness
  • 370 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-25

Ариг банкны цэвэр ашиг 2023 онд 2.3 дахин өсөж, 17.6 тэрбум төгрөгт хүрлээ. Өнгөрсөн онд гаргасан тус банкны амжилтыг товч танилцуулъя.

Үйл ажиллагаа өргөжиж, улам сайжирч байна

Ариг банкны нийт хөрөнгө 2023 онд 71.2 хувиар өсөж, 445.9 тэрбумд төгрөгт хүрэв. Улмаар тус онд олсон хүүгийн орлого 2.2 дахин нэмэгдэж, 35.6 тэрбум төгрөгт хүрсэн нь ашиг 2.3 дахин өсөж 17.6 тэрбум төгрөгт хүрэхэд нөлөөлжээ. Цааш харвал,

Зээлийн чанар сайжрав. Банкны олгосон цэвэр зээлийн хэмжээ 2.1 дахин өсөж, 195.5 тэрбум төгрөгт хүрсэн. Гэхдээ зээл гаргалт ийнхүү өссөн ч чанаргүй зээлийн харьцаагаа 10.4 нэгж хувиар бууруулж 6.2 хувьд хүргэж чаджээ. Чанаргүй зээлийн хэмжээ буурсан учир зээлийн эрсдэлийн сангаа 90 хувь бууруулж, 1.7 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Нэг үгээр хэлбэл, Ариг банк зээлийн удирдлагаа сайжруулж, эрсдэлээ бууруулж чадлаа.

Эх үүсвэрээ нэмэгдүүллээ. Хуримтлуулах дадлыг төлөвшүүлэхээр зарласан “Аригтай хадгалъя” хадгаламжийн аяны хүрээнд нийт 22 харилцагчийг шалгаруулж, 162 сая төгрөгийн урамшуулал олгосноор тэдний хадгаламжийн хэмжээ 3.1 дахин өссөн байна.

Бизнесийг нь яривал

Санхүүгийн үзүүлэлтүүд ийм байгаа бол одоо тэдний 2023 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд хийж, хэрэгжүүлсэн зарим ажлыг дурдья.

  • Тэлэлт: Тус онд Ариг банк Улаанбаатарт 7, Орхон аймагт 1 салбар нээсэн байна. Мэдээж ингэснээр санхүүгийн үйлчилгээг харилцагч нартаа ойртуулсан юм.
  • Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ: Хадгаламж, зээлийн 5 шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, зарим зээлийн бүтээгдэхүүний нөхцөлд өөрчлөлт оруулж, уян хатан болгон урамшуулалт аян зарлажээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн зээлүүдийг  амжилттай хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна.
  • Гадаад банкны хамтын ажиллагаа: Ариг банк өнгөрсөн онд мөн Германы “Bayerische Landesbank”-д евро, Хятадын Өвөр Монголын банк, “Zhejiang Chouzhou Commercial Bank”-д доллар болон юанийн корреспондент данс тус тус нээснээр гадаад гүйлгээ, төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэх боломжтой болжээ.

Эцэст нь, банкны салбарын тэсрэлтийг Ариг банк алдахгүй, харин ч магнайд нь явж байна даа.

Эх сурвалж: lemon Press

Бусад мэдээ

“Бодь” групп захиалсан зүтгүүрээ ирэх есдүгээр сард хүлээн авна

“Бодь” групп захиалсан зүтгүүрээ ирэх есдүгээр сард хүлээн авна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг өнгөрсөн есдүгээр сард нээсэн.Манай улсын анхн

Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг цагдан хорих 48 цагийн х

Ариунзул С.
Ариунзул С.