Засгийн газрын 349 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийнГашуунсухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонннүүрс экспортлох Автомат удирдлагатай чингэлэг тээврийнтерминалыг 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьжбайгууллаа.
Тус терминалын зам, талбай бусад барилга байгууламжийнбүтээн байгуулалтын ажилд үндэсний 160 гаруй аж ахуй нэгжболон Зэвсэгт хүчний Барилгын Инженерийн удирдах газрынанги нэгтгэлийн нийт 1200 инженер техникийн ажилтнууд 360 орчим нэгж техниктэйгээр жилийн хугацаанд барьж байгуулан2023 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулав.
Энэ нь Монгол Улс олон төрөлт ачаа тээврийг хөгжүүлэх, хилдамнасан тээврийг шинэ шатанд гаргах чухал эхлэлийг тавьсаналхам боллоо. Мөн Нарийн сухайтын бүлэг ордоос нүүрсолборлогч 8 аж ахуйн нэгжийн хамтарсан “Шивээхүрэнтерминал” ХХК нь Шивээхүрэн боомтод автомат удирдлагатайчингэлэг тээврийн терминалыг барьж байгуулан ашиглалтадоруулаад байна.
Төлөвлөсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтыннэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 саятонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ гэж тооцож байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-дАрцсуурь, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөрзамын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэххүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулахтөслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийнтехнологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтодашиглалтад орлоо.