"Канвон-2024" олимпын эрэгтэй цаначдын 7.5 километрын уралдаан "Alpensia Biathlon Centre"-т явагджээ.
Энэ гараанд 79 тамирчин хурд сориход Германы Якоб Элиас Мох 19:47.2 минутаар түрүүлж, Канвоны олимпын хоёр дахь медалиа өөрийн болгов. 17 настай тамирчны хувьд өчигдөр болсон спринт уралдаанд тэргүүлэгчээс 0.33 секунд хоцрон дэд байрт орсон юм.
Тэгвэл тус гараанд хурд сорьсон манай тамирчин ОУХМ Т.Өсөх-Ирээдүй 79 тамирчнаас 22-р байрт орлоо. Тэрбээр өөрийн зайг 20:51.9 минутад туулжээ.
Тамирчин А.Хүслэнгийн хувьд 22:01.7 минутын үзүүлэлтээр 42-р байрт орлоо.
Манай цаначид хоёрдугаар сарын 1-нд буюу наадмын сүүлийн өдөр 4х5 километрын холимог буухиа уралдаанд өрсөлдөх болно.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо