fitness
  • 336 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-31

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын арга хэмжээний дараа БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ Элчин сайд Л.Эрдэнэдавааг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Л.Эрдэнэдаваа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Эрхэмсэг ноён Ким Жон Унд уламжлахыг хүсэв.

зураг

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар БНАСАУ-тай тогтоосон түүхэн уламжлалт найрсаг харилцаагаа цаашид гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд 2023 онд БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой, Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тус тус тохиолдуулан хоёр тал олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг дурдаж, ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нар захидал солилцсоныг тэмдэглэв.

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ Элчин сайд Л.Эрдэнэдавааг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргээд Монгол Улстай хөгжүүлж ирсэн 75 жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, Элчин сайдын цаашдын ажилд нь амжилт хүслээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Л.Эрдэнэдаваа нь 2021 онд БНАСАУ-д суух Элчин сайдаар томилогдсон юм. Тэрбээр Гадаад Харилцааны Яамны Ази, Номхон далай орнуудын газрын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Бусад мэдээ

Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын 25 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав

Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын 25 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжин жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочло

Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймгийн 100 жилийн ой тохионо

Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймгийн 100 жилийн ой тохионо

Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр: Цэцэрлэг Мандал уулын аймаг,Богд хан уулын аймаг,Хантайшир

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.