fitness
  • 382 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-31

“Нано Интернэйшнл” ХХК нь импорт худалдааны тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Дэлхийн шилдэг Unilever, Pepsico, Beiersdorf, Reckitt Benckiser, Dr Pepper and Snapple, Perfetti Van Melle, TZMO зэрэг 20 гаруй компаниудын албан ёсны дистрибьютороор ажиллаж 3000 гаруй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

“Нано Интернэйшнл” ХХК нь “TZMO” группийн том хүний асаргаа сувилгаанд зориулагдсан “Seni” брэндийн асаргааны живхийг Польш улсаас импортлон Монголынхоо зах зээлд нийлүүлж хэрэглэгчдийнхээ өдөр бүр өсөн нэмэгдэж буй асаргаа сувилгааны зах зээлд нийлүүлсээр байна.

зураг
 

Дэлхийд нийт хүн амын 6-10% нь шээс задгайрах өвчлөлд өртөж болзошгүй ба 8 эрэгтэй тутмын 1 нь, 4 эмэгтэй тутмын 1 нь: ханиах, найтаах, инээж хөхрөх, хүнд юм өргөх үед шээс дусагнах, гоожих зэрэг задгайрах өвчний шинж тэмдэг илэрч байдаг гэсэн судалгааг олон улсын эмч нарын холбооноос хийсэн байдаг.

Тиймээс та бүхний хайртай, дотны хэн нэгэнд тань энэ шинж тэмдэг илэрч байвал эмчид үзүүлж шаардлагатай чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэж байх нь тустай гэдгийг зөвлөж байна.

Ялангуяа хүйтэн сэрүүн улирал ихтэй манай улсад энэ зовуурь маш түгээмэл. Олон хүүхэд гаргасан эмэгтэйчүүд, 45-с дээш насны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд голлон тохиолддог байна. 

зураг
 

Санамж бичигт Улсын Нэгдүгээр төв Эмнэлгийн Ерөнхий Захирал Б.Хишигжаргал Нано Интернэйшнл Компанийн Косметик Бизнес Газрын Захирал М.Одгэрэл нар гарын үсэг зурлаа.

Тус хамтын ажиллагааны хүрээнд асаргааны живх нэн шаардлагатай тасгуудад хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд зориулан тодорхой тоогоор хандивлаж байгаа юм.

“ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАЛАМЖИЛЪЯ” төсөл нь цааш цаашдаа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно.

зураг
 

зураг
 

зураг
 

зураг
 

зураг


Бусад мэдээ

Энэ сард нийслэлчүүдийн цасны баяр болно

Энэ сард нийслэлчүүдийн цасны баяр болно

“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баа

Р.Дагва: Хотын төвд 55 км дугуйн зам барихад 79.7 тэрбум төгрөг шаардлагатай

Р.Дагва: Хотын төвд 55 км дугуйн зам барихад 79.7 тэрбум төгрөг шаардлагатай

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан өнөөдөр болов. Хуралдаанд авто

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.