fitness
  • 155 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-06

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны 02-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25...-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Ерөө, Халх голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -11...-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -14...-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -13...-15 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

Дархан - Эрдэнэт чиглэлийн замын зарим хэсгийг өнөөдөр засварлаж байна

Дархан - Эрдэнэт чиглэлийн замын зарим хэсгийг өнөөдөр засварлаж байна

Улсын чанартай авто замын А1001 дугаартай Дархан - Эрдэнэт чиглэлийн замын зарим хэсгийг өнөөдөр зас

Тайванийн засгийн газраас зудад өртсөн малчдад 50 мянган ам.долларын хандив өгөв

Тайванийн засгийн газраас зудад өртсөн малчдад 50 мянган ам.долларын хандив өгөв

Тайваниас Монголд суугаа Төлөөлөгч Николай Ван Тайванийн засгийн газрыг төлөөлөн 50 мянган ам.доллар

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.