fitness
  • 488 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-08

Улаанбаатараас Лондон руу зорчигч тээврийн нислэгийг “МИАТ” компани, ачаа тээврийн нислэг үйлдэх “Изинис Эйрвэйс” ХХК тус тус үйлдэнэ.

Монгол Улсын Засгийн газар, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт нар гарын үсэг зурав.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2000 оны гуравдугаар сарын 01-ний өдөр байгуулж байсан. ИБУИНХУ Европын Холбооноос гарсантай холбогдуулан Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, ИБУИНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа юм. Гарын үсэг зурах уулзалтын үеэр хоёр тал агаарын болон авто зам, төмөр замын тээвэрт харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцав.



Агаарын тээврийн тухай шинээр гарын үсэг зурсан гэрээнд дараах  шинэ заалтуудыг оруулжээ. Үүнд:

  • хууль тогтоомжийг дагаж мөрдөх
  • шударга өрсөлдөөн
  • нислэгийн аюулгүй байдал
  • аяллын дугаар хамтран ашиглах
  • түрээс
  • онгоц хөөрөх болон буух слот
  • газрын үйлчилгээ
  • байгаль орчны хамгаалалт
  • олон улсын иргэний нисэхийн байгууллагад бүртгүүлэх

Энэхүү гэрээнд Нислэгийн аюулгүй байдлын ажилтнуудын тухай заалтыг багтаасан байна. Монгол Улсаас Лондон руу зорчигч тээврийн нислэгийг “МИАТ” компани, ачаа тээврийн нислэг үйлдэх “Изинис Эйрвэйс” ХХК тус тус үйлдэнэ.

Бусад мэдээ

Өнөөдөр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна

Өнөөдөр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна

"Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая" бодлогын зөвлөгөөн өнөөдөр болж байна

Элсэлтийн шалгалт орон даяар Түүх, Англи хэлний хичээлээр эхэллээ

Элсэлтийн шалгалт орон даяар Түүх, Англи хэлний хичээлээр эхэллээ

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:Бүртгэлийн хуудас

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.