fitness
  • 450 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-16

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгч “ГОВЬ” ХК салбарын чадварлаг боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд чухалчлан анхаарч Монгол Солонгосын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг хамтын ажиллагааны зорилго нь Хөнгөн аж үйлдвэрийн салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг хамтран бэлтгэх, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу оюутан суралцагчдын сургалтын үйл ажиллагааг үйлдвэртэй холбох, онолын мэдлэгийг практикаар бэхжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, түүнчлэн ажлын байраар хангаж, байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэх юм байна.

Ингэснээр тус салбарт мэргэшсэн, чадварлаг ажилтнуудыг бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд үлэмж хувь нэмрийг оруулан сайн жишгийг үлгэрлэж байгаа компани болж буй аж.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.