fitness
  • 300 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-19

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд шагайн хиймэл үе солих мэс засал эмчилгээг эх орондоо амжилттай нутагшуулсныг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас мэдээллээ.

Тус төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Ш.Баасансүрэнгээр ахлуулсан тасгийн эрхлэгч Б.Баатаржав, Г.Бадамгарав нарын бүрэлдэхүүнтэй мэс заслын баг шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг хийж, орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг тусламж үйлчилгээнд бүрэн нэвтрүүлээд байна.

Уг тасгийн хамт олон 2022 оны арваннэгдүгээр сард БНСУ-ын "Йонсей Гунвоо" эмнэлгийн захирал Eui Hyun Park болон бусад эмч, мэргэжилтэнтэй хамтран Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг хийсэн бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн энэхүү мэс засал эмчилгээг бие даан амжилттай хийж байгаа юм.

Шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг Монголд нутагшуулснаар энэ төрлийн шалтгаант өвчлөл, зовууриар шаналж буй иргэдэд олон улсын стандартыг хангасан тусламж үйлчилгээг эх орондоо, бага зардлаар илүү хялбар, чанар хүртээмжтэй авах, амьдралын чанараа дээшлүүлэх зэрэг таатай боломж бүрдэнэ.

Бусад мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа

Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг то

Олон гишүүн гадаад томилолттой тул чуулган хуралдахгүй

Олон гишүүн гадаад томилолттой тул чуулган хуралдахгүй

Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулган хуралддаг товтой. Тэгвэл өнөөдөр /202

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.