fitness
  • 485 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-28

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдыг албан ажлаас нь чөлөөлсөн болохыг эх сурвалж хэлэв. Түүнийг зохион байгуулалт хийж чадаагүй, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлсөн байна.

Тодруулбал, нэг тэрбум төгрөгийн давс, бодисын тендер зарлах ёстой ч зарлаагүй, зохион байгуулалтыг хийгээгүй хугацаа алдсан гэх асуудал үүсжээ.

Хотын дарга өнгөрсөн Бямба гарагт зургаан дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдтой уулзах үеэрээ "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллахдаа холбогдох байгууллагууд, дүүргийн удирдлагууд хоорондоо уялдаа холбоо сул, зохион байгуулалтын хувьд алдаа гаргасан" гээд шаардлагатай арга хэмжээг авч, нөхцөл байдлыг хэвийн болгох үүрэг өгч байв.

Бусад мэдээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авч ирэв

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авч ирэв

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж

СТАТИСТИК: Манай улсад 100-аас дээш настай 109 иргэн байна

СТАТИСТИК: Манай улсад 100-аас дээш настай 109 иргэн байна

Ахмадын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.Энэхүү өдрийн тохиолдуулан Үнд

Ариунзул С.
Ариунзул С.