УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах хуваарь ёсоор гуравдугаар сарын 1-нээс өмнө сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах нь.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос/СЕХ/ 21 аймаг, есөн дүүргийн ИТХ болон Засаг Даргын Тамгын Газарт сонгуулийн хэсэг байгуулахдаа хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлжээ.
2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 20-ноос хойш ил болно.
УИХ 126 гишүүнтэй болох тул Төрийн ордонд ажиллах боломжийг хангахаар засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтааж хийхээр болжээ. Цахим тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх юм байна.