fitness
  • 145 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-20

Сүхбаатар аймагт 8 хүүхэд, 6 иргэн:
Эрдэнэцагаан сум. Хөндлөн хайлааст багийн “Үхэр чулуу” гэдэг газар суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 02.19-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 30 км зам туулан 19:20 цагт очиход  тус сумын Бадрах багийн "Араатын-Уул" гэдэг газраас Эрдэнэцагаан сумын чиглэлд 14 зорчигчтой (8 нь хүүхэд)  зорчиж явсан иргэн Э-ийн "Пробокс" загварын суудлын автомашин эвдэрсэн байсныг үлдээж зорчигчдыг тээвэрлэн 23:25 цагт Эрдэнэцагаан сумын төвд ирсэн.

Увс аймаг 4 зорчигч:
Тариалан сум. Бургастай багийн “Шар бүрдийн хөтөл” гэдэг газар суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.19-ний өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 45 км зам туулан 21:30 цагт очиход Увс аймгийн Өлгий сумаас Улаангом сумын чиглэлд 4 зорчигчтойзорчиж явсан иргэн Н-ийн "Пробокс"  загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 22:40 цагт татан гаргасан.

Өвөрхангай аймагт 1 хүүхэд, 4 иргэн:
Хужирт сум. Өвөр модот багийн "Хад бригад"  гэдэг газар суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.19-ний өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 15 км зам туулан 23:25 цагт очиход Баянхонгор аймгаас Архангай аймгийн чиглэлд 5 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Б-ийн “Муссо” загварын суудлын автомашин цасанд сууж эвдэрсэн тул үлдээж зорчигчдыг тээвэрлэн 23:54 цагт Хужирт сумын төвд ирсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ

Соёлын сайд Чехийн үндэсний музейн захирлыг хүлээн авч уулзлаа

Соёлын сайд Чехийн үндэсний музейн захирлыг хүлээн авч уулзлаа

Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Лукаш Яничек, тус улсын

Нийт нутгийн 40 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна

Нийт нутгийн 40 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна

Цаг уурын байгууллагаас гаргасан энэ сарын 20-ны мэдээллээр нийт нутгийн 40 орчим хувьд зудын эрсдэл их (3 хувь нь нэн их, 33 хувь нь их), 40 хувьд нь дунд зэрэг, 19 хувьд нь бага, 5 орчим хувьд хамгийн бага гэжээ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.