fitness
  • 339 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-20

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн болон Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нартай Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд тус тус гарын үсэг зурав.

“Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”

Уг төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуульд их засварын ажил хийгдэх юм. Үүнд: хичээлийн байрны дээвэр, гадна фасад, дотор засал (хана, тааз, хаалга, шал)-ын ажил, агааржуулалтын систем, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж (анги танхимын гэрэлтүүлэг, аваарын гэрэл, залгуур, унтраалга, цахилгааны самбар, галын дохиолол, холбоо мэдээллийн систем)-ийг суурилуулах ажил хийгдэх ба уг төсөл хэрэгжсэнээр эрүүл, аюулгүй орчин бий болж, тус сумын боловсролын чанар дээшлэх боломж бүрдэх юм.

skip-share

Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг төслийг хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг юм.

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 600 дахь, Өвөрхангай аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 253,011 ам.доллар юм.

 “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам


Бусад мэдээ

2022 оны байдлаар Монгол орны 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгэжээ

2022 оны байдлаар Монгол орны 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгэжээ

2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр тохиох Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлө

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр нээнэ

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр нээнэ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1-д Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.