fitness
  • 335 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-20

Цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан огцом хүйтрэх үзэгдэл гарч буй. Улаанбаатар хотод ойрын хоёр хоногтоо хүйтний эрч сулралгүй Яармаг, Сонгинын орчмоор шөнөдөө -34-39 градус, бусад хэсгээр -28-33 хүрэх урьдчилан таамаг гарсан. Харин энэ сарын 23-наас агаарын температур нийт нутгаар бага зэрэг сулрах төлөв ажиглагдсан талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс онцолсон юм. 

Ойрын өдрүүдэд цас орж томоохон голын хөндийд шөнөдөө -48 хэм хүйтрэх төлөвтэй байгаа. Манай орны нутгийн баруун өмнөд хэсгээр маргааш цастай байх юм. Цаашид цас үргэлжлэн орох төлөвтэй бөгөөд энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаас цас орно. Алтайн уулархаг нутгаар явган шуурга шуурч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр өдөртөө -29-34, шөнөдөө -43-48 хэм хүйтрэх төлөвтэй байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас анхааруулсан. 

Эрс хүйтэнд гадаа хоносон автомашин асахгүй, суух үзэгдэл их гардаг тул "Автотээврийн Үндэсний Төв"-өөс зөвлөмж гаргажээ.  

зураг
 
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

зураг
 
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

зураг
 
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

зураг
 
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

 

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

Бусад мэдээ

СЭМҮТ Өвөрхангай аймагт сургалт зохион байгуулж байна

СЭМҮТ Өвөрхангай аймагт сургалт зохион байгуулж байна

Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчи

Өнөөдөр Дундговь, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орно

Өнөөдөр Дундговь, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орно

Өнөөдөр /2024.08.16/ Дундговь, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор усархаг бороо, дуу цахилг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.