fitness
  • 516 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-02

Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг цагт 3273 төгрөг, сард 550 мянган төгрөг болгохоор Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтсон.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130,000 төгрөгөөр нэмлээ. Энэ шийдвэр 2023.01.01-нээс хэрэгжиж эхэлнэ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар манай улсад нийт 73 235 хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байв. Тэд нийт ажиллах хүчний ердөө 9.7 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн оны нэгдүгээр сард ахмадуудын тэтгэврийг нэмснээр бүрэн тэтгэврийн дундаж нь 550 мянган төгрөг болсон юм. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тэтгэврийн дунджаас бага байна гэх шүүмжлэл өрнөсөн юм.        

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ ХЭРХЭН ӨСӨВ?

  • 2006 он –           53 000 төгрөг
  • 2007 он –           69 000 төгрөг
  • 2008-2011 он – 108 000 төгрөг
  • 2011-2013 он – 140 000 төгрөг
  • 2013-2016 он – 192 000 төгрөг
  • 2017-2018 он – 240 000 төгрөг
  • 2019 он -           320 000 төгрөг
  • 2020 он -           420 000 төгрөг
  • 2023 он -           550 000 төгрөг

Бусад мэдээ

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ, ТӨСЛИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.АНХ-ОД

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ, ТӨСЛИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.АНХ-ОД

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр барих төслийн гүйцэтгэл 50 хувьтай байна. Засги

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia” шинэчлэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.О

Ариунзул С.
Ариунзул С.