fitness
  • 638 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-02

2022 он хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 24 дэх удаагийн өвлийн олимп тэргүүтэй спортын онцлох үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Тэгвэл үзэгч, дэмжигчид 2023 онд спортоос юу хүлээх вэ? Спортын ертөнцөд 2023 онд болох тэмцээн уралдаан, үйл явдлуудыг он цагийн дарааллаар нь танилцуулж байна.

НЭГДҮГЭЭР САР

Нэгдүгээр сарын 1-15. Дакар Ралли. 45 дахь удаагийн Dakar Rally Саудын Араб улсад болно.

Нэгдүгээр сарын 3. PDC ДАШТ. Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны арванхоёрдугаар сарын 15-д эхэлсэн бөгөөд Лондон хотод өндөрлөнө.

Нэгдүгээр сарын 6-8. PUBG Mobile ДАШТ. PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтууд Индонезын нийслэл Жакарта хотод болно.

Нэгдүгээр сарын 16-29. Австралийн нээлттэй тэмцээн. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг 111 дэх удаагийн Австралийн нээлтэй тэмцээн Мелбурн хотод болно.

Нэгдүгээр сарын 27-29. Португалын Гран-При. Жүдо бөхийн Португалын Гран-При тэмцээн (оны эхний Гран-При) Алмада хотод болно.

Нэгдүгээр сарын 31-Хоёрдугаар сарын 12. IEM. ESL-ээс CSGO-ын "Intel Extreme Masters Katowice 2023" тэмцээнийг Индонез улсад зохионо.

ХОЁРДУГААР САР

Хоёрдугаар сарын 1-5. Загребын нээлттэй тэмцээн. Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох оны эхний тэмцээн Хорватын нийслэл Загреб хотод болно.

Хоёрдугаар сарын 4-5. Парисын их дуулга. Жүдо бөхийн Парисын их дуулга (оны эхиий их дуулга) Францад болно.

Хоёрдугаар сарын 12. Super Bowl. Америкийн хөл бөмбөгийн лигийн (NFL) 57 дахь удаагийн аваргын төлөөх финалын тоглолт Аризона мужийн Глендейл хотод болно.

Хоёрдугаар сарын 16-18. Тел Авивын их дуулга. Жүдо бөхийн Тел Авивын их дуулга (оны 2 дахь их дуулга) Израилд болно.

Хоёрдугаар сарын 22-Гуравдугаар сарын 26. ESL Мэргэжлийн лиг. ESL-ээс CSGO-н мэргэжлийн лигийн 17 дахь улирлын тэмцээнийг Мальта улсад зохионо.

Хоёрдугаар сарын 23-26. Ибрахима Мустафагийн тэмцээн. Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох оны хоёр дахь тэмцээн Египетийн Александра хотод болно.

Хоёрдугаар сарын 24-26. FIBA Asia Cup. Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан 2-р шатны тоглолт Улаанбаатар хотод болно. Тус шатанд Монгол, Малайз, Тайланд, Хонконг, Сингапур, Гуам улсууд тоглоно.

ГУРАВДУГААР САР

Гуравдугаар сарын 3-5. Бахрейны Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын анхны гараа буюу Бахрейны Гран-При тэмцээн "Bahrain International Circuit" зам дээр болно.

Гуравдугаар сарын 3-5. Ташкентын их дуулга. Жүдо бөхийн Ташкентын их дуулга (оны 3 дахь их дуулга) Узбекистан улсад болно.

Гуравдугаар сарын 15-31. IBA Эмэгтэйчүүдийн ДАШТ. Боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод болно.

Гуравдугаар сарын 17-19. Саудын Арабын Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын хоёр дахь гараа буюу Саудын Арабын Гран-При тэмцээн "Jeddah Corniche Circuit" зам дээр болно.

Гуравдугаар сарын 24-26. Тбилисийн их дуулга. Жүдо бөхийн Тбилисийн их дуулга (оны 4 дэх их дуулга) Гүрж улсад болно.

Гуравдугаар сарын 28-Дөрөвдүгээр сарын 02. Дели 2023 ААШТ. Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод болно.

ДӨРӨВДҮГЭЭР САР

Гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 02. Антальягийн их дуулга. Жүдо бөхийн Антальягийн их дуулга  (оны 5 дахь их дуулга) Турк улсад болно.

Гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 02. Австралийн Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 3 дахь гараа буюу Австралийн Гран-При тэмцээн "Melbourne Grand Prix Circuit" зам дээр болно.

Дөрөвдүгээр сарын 14-16. Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 4 дэх гараа

Дөрөвдүгээр сарын 28-30. Азербайжаны Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 5 дахь гараа буюу Азербайжаны Гран-При тэмцээн "Baku City Circuit" зам дээр болно.

ТАВДУГААР САР

Тавдугаар сарын 1-14. IBA Эрэгтэйчүүдийн ДАШТ. Боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотод болно.

Тавдугаар сарын 5-7. Майамигийн Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 6 дахь гараа буюу Майамигийн Гран-При тэмцээн "Miami International Autodrome" зам дээр болно.

Тавдугаар сарын 7-14. Доха 2023 ДАШТ. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын нийслэлд болно.

Тавдугаар сарын 8-21. CSGO Мажор. Blast-аас зохиож буй CSGO-н мажор тэмцээн "BLAST.tv Paris Major 2023" Accor Arena-д болно.

Тавдугаар сарын 19-21. Эмилиа Романьягийн Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 7 дахь гараа буюу Эмилиа Романьягийн Гран-При тэмцээн "Autodromo Enzo e Dino Ferrari" зам дээр болно.

Тавдугаар сарын 25-27. Линц Гран-При. Жүдо бөхийн Линцийн Гран-При тэмцээн (оны 2 дахь Гран-При) Австри улсад болно.

Тавдугаар сарын 26-28. Монакогийн Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 8 дахь гараа буюу Монакогийн Гран-При тэмцээн "Circuit de Monaco" зам дээр болно.

Тавдугаар сарын 28-Зургаадугаар сарын 11. Францын нээлттэй тэмцээн. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг 127 дахь удаагийн Францын нээлттэй тэмцээн Парисын Роланд Гарросто болно.

ЗУРГААДУГААР САР

Зургаадугаар сарын 1-4. Каба Уулу Кожомкул, Раатбек Санатбаевын тэмцээн. Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох оны гурав дахь тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод болно.

Зургаадугаар сарын 2-4. Испанийн Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 9 дэх гараа буюу Испанийн Гран-При тэмцээн "Circuit de Barcelona-Catalunya" зам дээр болно.

Зургаадугаар сарын 2-4. Душанбе Гран-При. Жүдо бөхийн Душанбегийн Гран-При тэмцээн (оны 3 дахь Гран-При) Тажикистан улсад болно.

Зургаадугаар сарын 13-16. Унгарын Гран-При. Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох оны дөрөв дэх тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотод болно.

Зургаадугаар сарын 16-18. Канадын Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 10 дахь гараа буюу Канадын Гран-При тэмцээн "Circuit Gilles-Villeneuve" зам дээр болно.

Зургаадугаар сарын 23-25. Улаанбаатар их дуулга. Жүдо бөхийн Улаанбаатарын их дуулга тэмцээн (оны 6 дахь их дуулга) Монгол Улсад болно.

Зургаадугаар 24-Долоодугаар сарын 16. Gold Cup. Хойд Америкийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах Gold Cup тэмцээн АНУ-д болно.

ДОЛООДУГААР САР

Зургаадугаар сарын 30-долоодугаар сарын 18. Австрийн Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 11 дэх гараа буюу Австрийн Гран-При тэмцээн "Red Bull Ring" зам дээр болно.

Долоодугаар сарын 3-16. Уимблдон. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг 136 дахь удаагийн Уимблдон уламжлал ёсоор Лондон хотод болно.

Долоодугаар сарын 07-09. Их Британийн Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 12 дахь гараа буюу Их Британийн Гран-При тэмцээн "Silverstone Circuit" зам дээр болно.

Долоодугаар сарын 21-23. Унгарын Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 13 дахь гараа буюу Унгарын Гран-При тэмцээн "Hungaroring" зам дээр болно.

Долоодугаар сарын 25-Наймдугаар сарын 6. IEM. ESL-ээс CSGO-н "Intel Extreme Masters Cologne 2023" их дуулгын тэмцээнийг Германд зохионо.

Долоодугаар сарын 28-30. Бельгийн Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 14 дэх гараа буюу Бельгийн Гран-При тэмцээн "Circuit de Spa-Francorchamps" зам дээр болно.

НАЙМДУГААР САР

Наймдугаар сарын 4-6. Унгар Мастерс 2023. Жүдо бөхийн мастерс ангиллын тэмцээн Будапешт хотод болно.

Наймдугаар сарын 18-20. Загреб Гран-При. Жүдо бөхийн Загребын Гран-При тэмцээн (оны 4 дэх Гран-При) Хорват Улсад болно.

Наймдугаар сарын 25-27. Нидерландын Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 15 дахь гараа буюу Бельгийн Гран-При тэмцээн "Circuit Zandvoort" зам дээр болно.

Наймдугаар сарын 28-Есдүгээр сарын 10. АНУ-ын нээлттэй тэмцээн. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг 143 дахь удаагийн АНУ-ын нээлттэй тэмцээн Нью Йорк хотод болно.

ЕСДҮГЭЭР САР

Есдүгээр сарын 1-3. Италийн Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 16 дахь гараа буюу Италийн Гран-При тэмцээн "Autodromo Nazionale Monza" зам дээр болно.

Есдүгээр сарын 2-17. Хүндийн өргөлтийн ДАШТ. Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын нийслэлд Эр-Рияд хотод болно.

Есдүгээр сарын 15-17. Сингапурын Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 17 дахь гараа буюу Сингапурын Гран-При тэмцээн "Marina Bay Street Circuit" зам дээр болно.

Есдүгээр сарын 16-24. Белград 2023 ДАШТ. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод болно.

Есдүгээр сарын 22-24. Бакугийн их дуулга. Жүдо бөхийн Бакугийн их дуулга тэмцээн (оны 7 дахь их дуулга)  Азербайжан Улсад болно.

Есдүгээр сарын 22-24. Японы Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 18 дахь гараа буюу Японы Гран-При тэмцээн "Suzuka International Racing Course" зам дээр болно.

Есдүгээр сарын 23-Аравдугаар сарын 8. Ханжоу 2022. 2022 онд болох байсан ч хойшилсон 19 дэх удаагийн Азийн наадам Хятадын Ханжоу хотод болно. Наадам 38 спорт, тэр дундаа олимпын 28 спортын төрлөөр зохиогдох ба анх удаа И-спортын төрлүүд нэмэгдэн орохоор болсон.

АРАВДУГААР САР

Аравдугаар сарын 4-8. Залуучуудын ДАШТ. Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Португалын Коймбар хотод болно.

Аравдугаар сарын 6-8. Катарын Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 19 дэх гараа буюу Катарын Гран-При тэмцээн "Lusail International Circuit" зам дээр болно.

Аравдугаар сарын 20-22. АНУ-ын Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 20 дахь гараа буюу АНУ-ын Гран-При тэмцээн "Circuit of The Americas" зам дээр болно.

Аравдугаар сарын 27-29. Мексикийн Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 21 дэх гараа буюу Мексикийн Гран-При тэмцээн "Autódromo Hermanos Rodríguez" зам дээр болно.

АРВАННЭГДҮГЭЭР САР

Арваннэгдүгээр сарын 03-05. Бразилын Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 22 дахь гараа буюу Бразилын Гран-При тэмцээн "Autódromo José Carlos Pace" зам дээр болно.

Арваннэгдүгээр сарын 10-12. Абу Дабигийн их дуулга. Жүдо бөхийн Абу Дабигийн их дуулга тэмцээн (оны 8 дахь их дуулга) АНЭУ-д болно.

Арваннэгдүгээр сарын 16-18. Лас Вегасын Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын 23 дахь гараа буюу Лас Вегасын Гран-При тэмцээн шинэхэн "Las Vegas" зам дээр болно.

Арваннэгдүгээр сарын 17-26. Бангкок-Чонбури 2021. 2021 онд болох байсан ч хойшилсон Азийн танхимын болон тулааны спортын наадам Тайландын нийслэл Бангкок хот болон Чонбури мужид болно. Энэхүү наадамд 3х3 сагсан бөмбөг, усан поло, усан сэлэлт, бадминтон, боулинг, шатар, И-Спорт, футзал, жиү жицү, самбо, буудлага, таеквондо, чөлөөт бөх, волейбол зэрэг 30 спортын төрөл багтсан.

Арваннэгдүгээр сарын 24-26. Абу Дабигийн Гран-При. Formula 1-ийн 73-р улирлын сүүлчийн буюу 24 дэх гараа Абу Дабигийн Гран-При тэмцээн шинэхэн "Yas Marina Circuit" зам дээр болно.

АРВАНХОЁРДУГААР САР

Арванхоёрдугаар сарын 2-3. Токиогийн их дуулга. Жүдо бөхийн Токиогийн их дуулга тэмцээн (оны 9 дахь их дуулга)  Япон Улсад болно.

Арванхоёрдугаар сарын 9-10. Дэлхийн цом. Чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөөх тэмцээн АНУ-ын Коравилл хотод болно.

Бусад мэдээ

“S&P Global Ratings” Засгийн газрын шинэ бондын үнэлгээг 'B' түвшинд тогтоолоо

“S&P Global Ratings” Засгийн газрын шинэ бондын үнэлгээг 'B' түвшинд тогтоолоо

Засгийн газар шинэ бонддоо “Fitch”-ээс мөн “B” үнэлгээ авах хүлээлттэй байгаа гэж эх сурвалж мэдээлэ

Хэрэгт шалгагдсан хүмүүс торгуулийн ял эдэлдэггүй байх заалт оруулсан хуулийг маргааш УИХ-д өргөн барина

Хэрэгт шалгагдсан хүмүүс торгуулийн ял эдэлдэггүй байх заалт оруулсан хуулийг маргааш УИХ-д өргөн барина

Хууль зүйн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр

Ариунзул С.
Ариунзул С.