fitness
  • 341 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-22

Энэ жил 75 жилийн ойгоо тэмдэглэх “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллагын нэг юм. Тус нийгэмлэг нь 16 мянган ажилтныхаа нийгмийн асуудалд онцгой анхаардаг бөгөөд эрүүл мэнд, боловсрол, орон сууц, спорт соёл урлаг зэрэг нийгмийн салбарын аж ахуйн нэгжүүд байдаг.

Эдгээр байгууллагуудын нэг болох төмөр замчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяанд 27 цэцэрлэг багтдаг бөгөөд эдгээр цэцэрлэгт төмөр замчдын 4500 шахам хүүхэд сурч хүмүүжиж байгаа юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ЗТХЯ-ны Авто тээврийн Үндэсний төв байрлаж байсан байранд засвар хийж УБТЗ-ын “Ган зам” цэцэрлэгийн салбар 50 хүүхдийн цэцэрлэгийг нээлээ. Тус цэцэрлэгт ЗТХЯ-ны ажилтнуудын 28 хүүхэд, УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн 22 хүүхэд хүмүүжиж байна. Тус цэцэрлэгийн засварын ажлыг УБТЗ-ын Барилга, засвар ашиглалт, үйлчилгээний анги хийжээ.

зураг

зураг
 

Тус цэцэрлэгийн засвар тохижилтын ажилтай ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга А.Батболд нар танилцлаа.

Хүүхдүүдийн сурч хөгжих орчныг сургуулийн өмнөх боловсролын МNS 6558 стандартад нийцүүлэн хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж ажиллаж байгаагаа УБТЗ-ын Хүүхдийн секторын удирдлага танилцуулав.

Бусад мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж хоёр хүн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж хоёр хүн амиа алджээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Амины орон сууцны 7 дугаар гудамжинд гэр шатаж

Нарны гүүрний урд хэсэг, Төмөр замын төв буудал, Яармаг зэрэг зургаан байршилд ус зайлуулах шугам хоолой хийнэ

Нарны гүүрний урд хэсэг, Төмөр замын төв буудал, Яармаг зэрэг зургаан байршилд ус зайлуулах шугам хоолой хийнэ

Бороо орсны дараа нийслэлийн ихэнх байршилд ус тогтож, явган алхаж буй иргэн болон автомашин зорчихо

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.