Том малын зүй бус хорогдол 2010 онд 10.3 сая хүрч улсын хэмжээнд хамгийн их хохирол амсаж байв.
Тэгвэл 2023 онд 4.9 саяд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн өндөр дүн болж байна.
Энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 453.9 мянган толгой том мал хорогдож, өмнөх оны мөн үеэс 169.1 (59.4%) мянгаар өссөн байна.
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд: (2024 оны нэгдүгээр сард)
Үүнээс гадна, мал тооллогын 2023 оны мэдээллээс харахад, малтай өрхийн тоо 247.8 мянга болж өмнөх оноос 0.5 мянгаар буурчээ. Малтай өрхүүдийн 14 хувь нь малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байна.