fitness
  • 400 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-22

Иймд цаг агаарын ноцтой байдлын энэ үеэр болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-өөс зөвлөснийг хүргэе.

Хүчтэй цасан шуурганд төөрч, осгож хөлдөхөөс сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалахдаа:

  • Онцгой шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
  • Бага насны хүүхдийг ганцааранг нь орхихгүй байх
  • Холын аян замд гарахгүй байх
  • Шороо, тоосноос сэргийлж амны хаалт зүүх
  • Халуун бүлээн зүйл тогтмол уух
  • Цонх, салхивчаа хаах
  • Цахилгаан хэрэгслээ бүрэн унтраах
  • Цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлэх
  • Мал сүргээ нөмөр нөөлөг ойр газарт бэлчээх
  • Малын өвс тэжээлийн нөөцтэй бэлэн байдалд байх
  • Бага насны хүүхэд, ахмад настай, жирэмсэн эхчүүдийг малд явуулахгүй байх.

Зайлшгүй тохиолдолтоор орон нутгийн замд зорчихдоо:

  • Техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах
  • Хамгаалалтын бүсийг хэрэглэж, хэвших
  • Мэргэшсэн жолоочгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх
  • Хол замд тээврийн хэрэгсэлтэй зөрөхдөө гэрлээ шилжүүлэх
  • Хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа ашиглахгүй байх
  • Согтууруулах ундаанаас татгалзах
  • Яаралтай үед хэрэглэх хэрэгслийг бэлэн байлгах (хоол хүнс, гар чийдэн, хүрз, зөөврийн цэнэглэгч гэх мэт).

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.