fitness
  • 105 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-26

Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдана.

Зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулав. Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18...-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -11...-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -13...-15 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байв.

Бусад мэдээ

УБТЗ Чойр хэсэглэлийн салбар замуудаас экспортын нүүрс ачихгүй байхаар шийдвэрлэлээ

УБТЗ Чойр хэсэглэлийн салбар замуудаас экспортын нүүрс ачихгүй байхаар шийдвэрлэлээ

Салбарын яамнаас жил гаруйн өмнө Тавантолгой-Чойр чиглэлд автомашинаар нүүрс тээвэрлэхийг бүрэн зогс

Ц.Алтансор: Сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Одоогоор 2,000 гаруй иргэн дэмжээд байна

Ц.Алтансор: Сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Одоогоор 2,000 гаруй иргэн дэмжээд байна

Сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.