Зудын нөхцөл байдлаас шалтгаалан мөсний баярыг цуцлах тухай хөндөж байсан ч аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн саналыг үндэслэн зохион байгуулахаар болжээ.
Энэ үеэр орон нутгийн иргэд худалдаа эрхлэх боломжтой. Мөн олон улсын болон дотоодын жуулчид хэдийн захиалгаа хийж, нислэгүүд төлөвлөсөн, аялал жуулчлалын салбарынхан бэлтгэлээ хангасан байна.
Энэ мөсний баярыг жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг юм. Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар мөсний баяр хийжээ.