fitness
  • 269 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-26

Авто Тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бат-Амараас автотээврийн салбарын цахим үйлчилгээний Autobox аппликэйшний үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Авто тээвэртэй холбоотой цахим үйлчилгээг нэгтгэсэн Autobox  аппликэйшн гарсан. Үйлчилгээг хэрхэн хялбараар авах вэ?

-Иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй, ил тод хүргэх зорилгоор Autobox аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Тус аппликэйшнээр иргэд рүү чиглэсэн үйлчилгээгээ цахимжуулахыг зорьсон. Нэвтрэхдээ E-Mongolia платформын танилтын дан систем буюу хяналтын системээр дамжин нэвтэрч, нэг удаагийн эрх, банкны эрх, тоон гарын үсгийн аль нэгийг сонгон нэвтэрч үйлчилгээ авах боломжтой.

- Иргэдэд хүндрэл чирэгдэл болдог тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимаар авах боломжтой юу?

-Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр солих, шилжилт хөдөлгөөнийг өмнө нь иргэн заавал худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулсны дараа, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн салбар дээр биеэр очиж хийлгэдэг байсан.

Autobox аппликэйшн нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсэг дээр суурилан шилжүүлэх боломжийг бүрдүүллээ. Одоо цаг хугацаа орон зайнаас үл хамааран заавал биеэр ирэх шаардлагагүй, бусдад шилжүүлэх боломжтой.

Энэ нь маш их цаг хугацаа хэмнэсэн зардал хэмнэсэн чухал ажил болсон гэж харж байгаа.

-Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ зэрэг өөр ямар үйлчилгээг авах боломжтой вэ?

-Тус аппликэйшнээс одоогоор нийт 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авах боломжтой.  Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгнө.

Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэнэ.

Бүх төрлийн лавлагаануудыг авах боломжтой. Тухайлбал тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах бүрэн боломжтой.

Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлнө. Жолоочийн хариуцлагын даатгалаа хүртэл цахимаар хийлгэж болно.

 

Эх сурвалж: ЗТХЯ

Бусад мэдээ

Маргаашаас хур тунадас орж, хүйтэрнэ

Маргаашаас хур тунадас орж, хүйтэрнэ

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд х

ГССҮТ: Асран хамгаалагчдын анхааралд! Хүүхдийг ахуйн орчинд түлэгдэж, гэмтэхээс сэргийлнэ үү

ГССҮТ: Асран хамгаалагчдын анхааралд! Хүүхдийг ахуйн орчинд түлэгдэж, гэмтэхээс сэргийлнэ үү

Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан ГССҮТ-өөс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ та

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.