fitness
  • 332 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-26

ХААИС-ийн багш н.Бямба малчдад зориулан малын тэжээлийг хэрхэн бэлтгэх зөвлөгөөг өглөө.

Зудын суурь ойлголт нь тэжээлийн дутагдал юм. Өвөл -20 градуст монгол мал ердийн биеийн дулаанаа барьж, даван туулах чадвартай. Үүнээс илүү хүйтрэхэд малын тэжээлийн хэрэгцээ хоёр хувиар нэмэгддэг.

Манай улсад мал байгалийн бэлчээрээс 95 хувийн хамааралтай. Өвөл байгалийн бэлчээрийн тэжээлийн шинж чанар зунтай харьцуулахад 2-3 дахин буурдаг. Хүйтэн, дээрээс нь тэжээлийн олдоц багасдаг нь малд хүндрэл учруулдаг. Бэлчээр малын энергийг дангаараа хангахгүй учраас мал осгож байна. Иймд малд нэмэлт тэжээл заавал хэрэгтэй. Би та бүхэнд бэлчээрийн малын тарга хүч барих загвар жорыг танилцуулъя.

  • Бүдүүн тэжээл 80 хувь (үүнд өвс, сүрэл, ногоон тэжээл, хадлан багтана)
  • Бүх төрлийн үр тариа 11 хувь ( энэ нь энергийн эх үүсвэр болно)
  • Уургийн эх үүсвэр 6 хувь
  • Эрдэст тэжээл 3 хувь тус тус байх нь зохимжтой.

ХААИС-ийн багш Х.Цэрэндулам, н.Гэндарам болон би энэ судалгааг хамтран хийсэн. Энергийн, уургийн агууламж буурахаар мал туйлддаг.

ОБЕГ-аас малчдад улаан буудай өгч байна. Бүхлээр нь өгвөл малын биед шингэхгүй, хальсыг нь задалж чадахгүй, баасаар нь гараад явчих тул малд улаан буудайг няцалж өгнө. Нэг хонинд 70-80 гр хэмжээтэй өгнө. Үүнээс ихийг өгвөл мал бөглөрөх аюултай гэв.    

Бусад мэдээ

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэн Ч-г баривчилжээ

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэн Ч-г баривчилжээ

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол улсын иргэн “Ч”-г энэ оны 10 дугаар сарын 01-ни

Олон улсын судлаачид Орхоны хөндийд хуралдана

Олон улсын судлаачид Орхоны хөндийд хуралдана

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Хамгаалалтын захиргаа, Монголын соёлын өвийн хадгал

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.