fitness
  • 55 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, 2025 оны 10-р сарын 9-нөөс эхлэн 500 гаруй боловсролын байгууллагын 30 мянган багш, ажилтан хугацаагүй ажил хаялт зарлаад байна.

Ажил хаялт өнгөрсөн долоо хоногт сурагчдын бие даалтын долоо хоног буюу сургуулиас гадуурх хүүхэд хөгжүүлэлтийн долоо хоногтой таарсан. Харин ирэх даваа гарагт хичээл эхлэх хуваарьтай ч багш нар Засгийн газраас ирэх оны төсөвтөө уялдуулан санал болгосон цалингийн нэмэгдлийг чамлаж, ажил хаялтаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэнээр сурагчдын хичээл завсардах эрсдэл үүсээд байна. 

Боловсролын яамнаас өнөөдөр 22.00 цагийн орчимд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад хандан цалинг үе шаттай нэмэх талаар дараах тайлбар, мэдэгдлийг хүргүүлсэн байна. 

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ЕБС-ийн багш нарын үндсэн цалинг:

  • 2026 оны 1-р сарын 1-нээс 1 сая 484 мянган төгрөг
  • 2026 оны 7-р сарын 1-нээс 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьсан. 

Харин Боловсролын яамнаас багш нарын цалинг 3.5 сая хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлээд, үндсэн цалинг: 

  • 2026 оны эхний хагаст 2 сая төгрөг 
  • 2026 оны сүүлийн хагаст 2.5 сая төгрөг 
  • 2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх тооцоолол хийж, Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. 

Иймд МҮЭ-ийн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг түр зогсоож, хамтын хэлэлцээг эхлүүлж асуудлыг эрүүл ухаанаар шийдвэрлэхийг уриалжээ.  

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн