fitness
  • 150 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-26

“Оюу толгой” компаниас ажилчдын цалинг шинэчилсэн талаар мэдээллээ хоёрдугаар сарын 7-ны өдөр ажилчдадаа танилцуулжээ. Уг шинэчлэлээр цалинг 25-30 хувиар бууруулсныг эсэргүүцэж тус компанийн ажилчдын төлөөлөл өнөөдөр /2024.02.26/ мэдээлэл хийлээ. 

2024 оны 2-р сарын 6-нд Оюутолгой компани нийт ажилчдынха цалинг бууруулах шийдвэр гаргасан. Ажилчдынхаа цалинд халдахгүйгээр шийдвэр гаргах гарц байсан болов уу. Цалин бууруулах шийдвэрийг нийт ажилтнууд маань эсэргүүцэж байна гэдгээ тус компанийн ажилтан илэрхийлэв. Мэдээллийн эхэнд Оюутолгойн уурхайгаас ажилтнууд нь цахимаар холбогдож, цалин бууруулах шийдвэрийг эсэргүүцэж байна гэв.

Уурхайн ажилчид, ОТ компанийн ажилчид бидний цалин хөлсийг бууруулж, цөнийн ээлжийн нэмэгдэл, илүү цагаар ажилласан болон нэмэгдэл хөлсийг олгохоос татгалзаж буй шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү хэвлэлийн хурлыг зарлаж байна. Ажил олгогч цалин бууруулах шийдвэрээ Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдэлгүйгээр бие даан гаргаж, Хамтын хэлэлцээрийг ноцтой зөрчиж байна.

Илт үндэслэлгүйгээр ажилчид бидний цалин хөлсийг бууруулсан шийдвэрээ өөрчлөхийг шаардаж байна. Хэрэв шийдвэрээ өөрчлөхгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна гэв. Уг мэдээллийг хүргэхийн тулд уурхайн шөнийн ээлжийн ажилтнууд амраагүй, хэвлэлийн хурлын цагийг хүлээж үзэл бодол нэг байгаагаа мөн үеэр илэрхийлэв. 

Хөдөлмөрийн тухай хуулигй хэрэгжүүлэх зорилгоор ажилчдын цалин шинэчлэн тогтоох болсноо зарласан боловч хоёрдугаар сарын урьдчилгаа цалин маш бага гарсныг ажилчид эсэргүүцэж энэхүү мэдээллийг хийж байна. Тулсан зээл авсан хүмүүс энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компанийн ТУЗ болон удирдлагын багийн гишүүд маань сайн ажиллаж, ажилчдын эрх ашгийгш хамгаалаач ээ. Оюутолгой компани жил бүр ашигтай ажилладаг, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ажилладаг. Ажилчдынхаа цалинг битгий танаач, Монгол Улсад үлдээж буй мөнгөө хэвээр үлдээгээч  гэж хүсмээр байна.

Ил уурхайн оператор Ганбаатар, Би 2011 оноос хойш Оюутолгойд ажиллаж байна. 2-р сарын 7-ны өдөр цалин өөрчлөх мэдээллээ өгсөн. Шөнийн ээлж болон улирч ажилласнаас цалингийн зардал нэмэгдсэн гэж тайлбарласан. Ил уурхайд өдөр, шөнийн нэг ээлжинд 60-70 хүн ажилладаг. Эндээс амралт, өвчин, ар гэрийн асуудлаас бол сунаж ажиллах шаардлага үүсдэг. 

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Оюу Толгой компаниас дараах тайлбарыг өгөв. 

ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН НЭМЭЛТИЙГ МӨРДӨЖ ЭХЛЭХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталж, 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт"-ийг хэрэгжүүлэх тухай

2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжин, “Оюу толгой” компани дотоод журам, холбогдох бусад баримт бичгүүдээ хуульд нийцүүлэн өөрчлөн хэрэгжүүлсэн.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд ажилтны ажиллах хугацаа 25% багассан ч бид үндсэн цалинг хэвээр хадгалж ирсэн. Уг шинэчилсэн хуулийн өөрчлөлтийг бүрэн хийлгүй хойшлуулж ирсэн нь Монгол Улсад амьдрах өртгийг тооцоолсноос гадна, ажилтнуудад шууд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой байсан юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2022 оны 4 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт"-ийн дагуу ажилтны нэмэгдэл хөлс тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулах өөрчлөлтийг “Оюу толгой” компани 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Зарим ажилтнууд маань энэхүү өөрчлөлтөд санаа зовниж байгааг бид ойлгож байгаа бөгөөд дээрх журмын хэрэгжилтээс шалтгаалан тэдэнд үзүүлж болох сөрөг нөлөөллийг бууруулах бүхий л арга замыг эрэлхийлж, шийдвэрүүдээ уялдуулан гаргаж байна. Тиймээс ч үндсэн цалин, уртын ээлжийн нэмэгдэл, хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, өндөр хариуцлага бүхий ажилтны үүргийг орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, нэмэлт ажил гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, шөнийн цагийн нэмэгдэл хөлс, илүү цагийн нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин болон бусад тогтмол нэмэгдлүүдийн хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй, хэвээр үлдэнэ.

Бидний энэхүү шийдвэр нь ажлын байрны тэгш байдал, ажилтнуудын маань эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулахад чухал нөлөөтэй гэдэгт итгэж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай 

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг. 

Бусад мэдээ

Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар БНСУ-д мэргэшил дээшлүүлж байна

Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар БНСУ-д мэргэшил дээшлүүлж байна

Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь 2017 оноос эхлэн гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор

Уулархаг нутгаараа хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай

Уулархаг нутгаараа хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.