fitness
  • 322 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-26

УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-наас хамтран мэдээлэл өгч байна.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 14-нөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарласан. 13 аймгийн 58 суманд төмөр зудтай, 17 аймгийн 139 суманд цагаан зудын байдалтай байна. өнөөдрийн байдлаар 3713 өрхөд өвс, 7249 км хаагдсан зам давааг нээлээ. Эдгээр ажилд 815 албан хаагч, 200-аад техник хэрэгсэлтэй ажилласан.

Нийт 52 мянга орчим хаагдсан замыг нээх ёстойгоос 31 мянган км замыг нээсэн. Нэг суманд 150-175 тонн тэжээлийн будаа хүргэж байна. Хөдөө аж ахуйн корпорацад хадгалж байсан тэжээлийн будаа юм. Зургаан аймгийн удирдлага тус корпорацтай гэрээ байгуулжээ. Одоо малчид руу хүнс, эм хүргэхээр ажиллаж байна.          

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд дараах мэдээллийг өглөө.
-350 өрхөд эмнэлгийн багц хүргэлээ. 321 резидэнт эмчийг орон нутагт аймгийн Эрлүүл мэндийн газруудад ажиллуулахаар илгээсэн. Улсын хэмжээнд гурав хүртэл сарын зайлшгүй эмийн нөөц байх шаардлагатай, одоогоор тасарсан эм тариа байхгүй. Зудын хүндрэл учирсан сумдад туулах чадвар сайтай, 60 автомашин нийлүүлэхээр ажиллаж байна. 

Бусад мэдээ

Монгол оюутнаар ахлуулсан Оксфордын баг шагнал хүртлээ

Монгол оюутнаар ахлуулсан Оксфордын баг шагнал хүртлээ

СОР28 буюу НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын 28 дугаар уулзалтын үеэр монгол оюутнаа

20.5 тэрбумын ипотекийн зээл олгожээ

20.5 тэрбумын ипотекийн зээл олгожээ

Барилга хот байгуулалтын яамны мэдээгээр 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлд

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.