fitness
  • 49 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Орон нутгийн хэмжээнд 2026 онд нийт 21 аймгийн 25,540 иргэнд 2,659 га газрыг шинээр өмчлүүлэхээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталжээ. Газрын өмчлөл, эзэмшилтэй холбоотой асуудал иргэдийн хувьд анхаарал татсан хэвээр байгаа бөгөөд газрын маргаан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргааны тодорхой хувийг эзэлж байна. Тухайлбал, улсын хэмжээнд 2023-2025 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр газартай холбоотой 1,577 маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь тус шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт маргааны 22 хувьтай тэнцэж байгаа юм. Нөгөө талаас, газар эзэмших хүсэлт ихээр гарч байгаа ч шийдвэрлэлтийн явц мөн анхаарал татаж байна. 468 мянга гаруй газар эзэмших хүсэлт гаргаснаас 380 мянга орчим хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

ГАЗРЫН ТӨЛБӨРӨӨС 2025 ОНД 134.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

Газрын төлбөрийн орлого нь орон нутгийн төсвийн орлогын нэг хэсгийг бүрдүүлдэг. Улсын хэмжээнд газрын төлбөрөөс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого сүүлийн жилүүдэд дараах хэмжээнд хүрчээ.

  • 2021 он: 112.7 тэрбум төгрөг

  • 2022 он: 117.9 тэрбум төгрөг

  • 2023 он: 140.5 тэрбум төгрөг

  • 2024 он: 142.2 тэрбум төгрөг

  • 2025 он: 134.1 тэрбум төгрөг

Ингэснээр 2021-2025 онд газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт нийт 647.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. 2026 онд 21 аймагт 25.5 мянган иргэнд газар өмчлүүлэх төлөвлөгөө хэрэгжихийн зэрэгцээ газар эзэмших хүсэлт, газрын маргаан, газрын төлбөрийн орлого зэргийг шийдвэрлэнэ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн