fitness
  • 49 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө
📌Нэг сарын хугацаанд 12 аймагт баавгай хүн амын суурьшлын бүс руу орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол тоглоом биш. Хүний амь настай холбоотой асуудал.
1980 оноос хойш Монгол Улс хүрэн баавгайн тооллогыг явуулаагүй. Ойрын үед тооллого явуулна. Тухайн үед 500 гаруй байгаа гэж тоо гаргаж байжээ.
📌Хадлан тэжээл бэлтгэж байгаа, самар жимсэнд явсан, уул хаданд явдаг хүмүүс анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулъя. Болж өгвөл ууланд алхахгүй байх, дор бүрнээ өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна.
📌Хамгаалах техник хэрэгсэл дутуу байгаа нь үнэн. Баавгай унтуулдаг буу, айлгах шүршдэг цацлагыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр авч, аймаг, орон нутгийн Байгаль орчны газруудад олгохоор шийдвэрлэлээ. Богино хугацаанд аялал жуулчлалын бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудтай хамтран хилээр оруулж ирнэ. Дуудлагаар явж байгаа алба хаагчдын шатахууны зардал зэрэг шаардлагатай санхүүжилтэд нэг тэрбумын хөрөнгийг нөөц сангаас гаргах юм. Тусгай хамгаалалттай газруудад амьдаар барих тор хийх чиглэл өгсөн. Зарим аймгуудад амь тулсан нөхцөлд буудах квотыг өгье гэх шийдвэр гаргалаа.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн