fitness
  • 948 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-02

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -27...-29 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -35...-37 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -34...-36 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -29...-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -19...-24 градус, бусад нутгаар -24...-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор -26...-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

2023 оны 01 дүгээр сарын 03-наас 01 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 3-нд говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 5-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи 4, 5, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Цаг агаарын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

Нурууны жийргэвч мөгөөрсний цүлхийлт үүссэн үед эмчлэхгүй удвал нугасанд өөрчлөлт орох эрсдэлтэй

Нурууны жийргэвч мөгөөрсний цүлхийлт үүссэн үед эмчлэхгүй удвал нугасанд өөрчлөлт орох эрсдэлтэй

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд олон ний

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Ху

Ариунзул С.
Ариунзул С.