fitness
  • 380 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-28

“Олуулаа клуб”-ээс зудад нэрвэгдсэн 21 аймгийн малчдад хавар төл авахад нь туслах зорилготой “Олуулаа олон төл аваръя” аяны талаар мэдээлэл өглөө.

Тус аяны гол зорилго нь мал төлөлтийн үеэр төл малыг эсэн мэнд хүлээн авах, аврах тал дээр малчдад туслах аж. Энэ хүрээнд тус клуб 20 гаруй олон улсын байгууллагад хандаж, хүсэлт илгээсэн байна.

Аянд нэгдэж, малчдад хандив өгөх иргэд, байгууллагын мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар өөрсдийн цахим хуудсанд байршуулна гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Гуравдугаар сарын эхэн үеэс буюу мал төлөлт эхлэх үеийг тохиолдуулан аяныг эхлүүлж, гурван сарын хугацаатай зохион байгуулах аж.

Клубийн гишүүн Д.Доржпүрэв, төл мал хүлээн авч, өсгөн бойжуулахад нэг айлд дунджаар 50 килограмм орчим хуурай сүү эсвэл түүнтэй дүйх тэжээл шаардлагатай болдог гэсэн тооцоолол байна. Иймд төл малд зориулсан сүү, тэжээл бэлдэх ажлыг мөн зохион байгуулахаар зорьж байгаа гэв.

Төл малыг эсэн мэнд хүлээн авах, аврах ажиллагаанд малчидтай хамтрах бөгөөд иргэд, байгууллагаас сүү, тэжээл илгээвэл нөхцөл байдал хүнд байгаа орон нутгийн онцгой байдлын албуудад хүлээлгэн өгнө хэмээн мэдээллээ. 

Бусад мэдээ

Нийслэлийн 20 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлын явц 90%-тай байна

Нийслэлийн 20 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлын явц 90%-тай байна

Нийслэлийн 188 байршилд 4,860 гарааш буулгахаас өнөөдрийн байдлаар 76 байршилд 1,224 гараашийг буулг

Олон улсын ГАР УГААХ өдрийг тэмдэглэх өдөр

Олон улсын ГАР УГААХ өдрийг тэмдэглэх өдөр

Жил бүр дэлхий даяар 5-c доош насны 1.2 сая хүүхэд бохир гараас үүдэлтэй туулгалт, уушгины үрэвсэл з

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.