Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-оос өнөөдөр шударгаар шүүлгэх эрхийн талаар комиссын гишүүн Б.Энхболд дараах мэдээллийг өглөө.
УИХ-аас батлан гаргасан хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 16-р тогтоолд шударгаар шүүлгэх эрхийг хэрэгжүүлэхэд анхаарал татсан хэд хэдэн асуудлуудыг тусгаж дөрөвдүгээр сарын 15-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг даалгасан байна.
Үүнд:
2024 оны хаврын чуулганаар хүний эрхийн багц хуулийг Хууль Зүйн Дотоод Хэргийн Яамнаас өргөн барих хуулийн төсөлд шударгаар шүүлгэх эрхтэй холбоотой бодлогын шинжтэй өөрчлөлт гарахуйц зохицуулалтууд орно гэсэн хүлээлттэй байгаа юм байна.
Нэгдсэн Үндэсний байгууллагын дур зоргоор баривчлан саатуулах ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагч нарт сургалт соён гэгээрлийн үйл ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа зөрчлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах зөвлөмж гарчээ.
Уг зөвлөмжийн дагуу ХЭҮК-оос сургалт, зөвлөгөөний ажлуудыг эхлүүлээд явж байгаа юм байна.