fitness
  • 51 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан ажлын хэсэг Боловсролын зээлийн сангаас олгосон гадаад зээлтэй холбоотой хэргүүдийг шалгаж байна. Тус ажлын хэсэгт Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 12, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн нэг хэргийг хааж, нэг хэргийг нэгтгэсэн бол мөрдөн байцаалтын хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн нэг, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст есөн хэрэг шалгагдаж байгаа аж.

Мөн Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 11.2 тэрбум төгрөгийн гадаад зээлийг эргэн төлүүлсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий прокурорын газар 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн