fitness
  • 128 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-01

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -36…-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -30…-35 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -19…-24 градус, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13…-18 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Бусад мэдээ

Франц улсын гадаад хэргийн сайд нэг тэрбум еврогийн гэрээг урагшлуулахаар Монголд айлчилж байгаа тухай мэдээлжээ

Франц улсын гадаад хэргийн сайд нэг тэрбум еврогийн гэрээг урагшлуулахаар Монголд айлчилж байгаа тухай мэдээлжээ

Франц улсын гадаад хэргийн сайд Катерин Колонна тус улсын Орано группийн байгуулах нэг тэрбум евроги

“Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэг” болзолт уралдаан зарлажээ

“Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэг” болзолт уралдаан зарлажээ

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Байгальд ээлтэй сургууль, цэцэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн